Нэг сум халдварт өвчний голомттой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-13 16:40:58
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны байдлаар Дорноговь  аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчний нэг голомт байна.
Алтанширээ сумын Тойг багийн нэр бүхий малчны хотонд зургадугаар  сарын эхээр малын шүлхий өвчин гарсныг сумын Онцгой байдлын комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож ажиллаж буй.
Харин өмнө нь халдварт өвчний голомттой байсан Дэлгэрэх, Эрдэнэ сумын хорио цээрийн дэглэмийг бууруулж  энгийн байдалд шилжүүлжээ.
Тус аймагт гуравдугаар сарын 29-нөөс малын голц халдварт шүлхий өвчин илэрсэн бөгөөд нийт 264 мал өвчилснөөс 175 үхэр, 59 ямаа, 30 хонийг устгасан аж. 
Х.Эрдэнэбулган
相关新闻