“Дорноговийн тарвас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ХХААГ-аас орон нутагт “Дорноговийн тарвас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Астерханьский сортын тарвасыг орон нутагт нутагшсан сортоор батлуулахаар Сайншанд дахь хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн жишиг “Агропарк”-ын талбайд туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Уг сортын тарвасны үрийн сан бүрдүүлэх ажлыг эхэлж “Газар тариалан эрхлэлт, ойжуулалтыг дэмжих сан”-гаас 600,0 мянган төгрөгийн дэмжлэгийг тариалан эрхлэгчдэд үзүүлжээ. Дээрх хөрөнгөөр орон нутагт нутагшсан Астерханьский сортын тарвасны гурван кг үрийг авч нөөцөлсөн аж. Мөн Агропарк нь “Монгол ногоо” төсөлтэй хамтран тарвас, амтат гуаны үрийг үржүүлэн улсад нийлүүлэх ажлыг эхэлжээ.
Чехийн Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол төмс” хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулагдсан агро парк нь говийн нөхцөлд тариалж болох хүнсний ногооны шинэ сортууд, төрөл бүрийн модлог ургамлыг тариалж үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилт хийдэг.
Дорноговь аймгийн тариаланчид жилдээ 180-200 тонн тарвас тариалдаг бөгөөд энэ нь хэрэглэгчдийн 1-2 сарын хэрэглээг л хангадаг байна. Мөн тарвасыг жимс жимсгэний төрөлд хамруулдаг бөгөөд Дорноговь аймгийн жимс жимсгэний хэрэгцээний зургаан хувийг тарвас эзэлдэг аж.

Х.Эрдэнэбулган