Монгол, БНСУ-ын шууд нислэгийн тийзний үнийг 20-40 хувь бууруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс хоорондын нислэгийн тийзний үнийг хөнгөлөх, хямдруулах зорилт тавин ажиллаж байгаа талаар ЗТХЯ-ны удирдлагууд мэдээлэл хийв.
Эхний ээлжинд БНСУ-тай агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээр энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотноо болно. Монголын талаас нислэгийн тийзний үнийг 20-40 хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа юм. Монгол, БНСУ-ын хооронд нислэгийн тариф цаг хугацаа болон суудлаас хамааран 970 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгааг Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл онцлов.

Төрөөс иргэний нисэхийн салбарт чөлөөт үнийн бодлого баримталж, олон нислэг үйлдэх боломжийг шат дараатай хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал Хүннү эйр компани Улаан-Үдийн чиглэлд шинэ нислэг, МИАТ Бусаны чиглэлд шинэ нислэг нээж байгаа аж. Цаашдаа Тайланд, Бангкок чиглэлд шинэ нислэг нээхээр төлөвлөж байна гэлээ.
Ч.Ариунболд