Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамын хойд эгнээг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-14 15:11:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан компани Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд  энэ сарын 5-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл гүйцэтгэх юм.

Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 16-21-ний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг хийх юм байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл автозамын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм.
 
Б.Заяа
相关新闻