Олон улсын чанартай авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-14 17:02:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын улирал эхэлж, олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан ЗТХЯ-наас “Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аян” зохион байгуулах болжээ.

Маргааш буюу энэ сарын 15-наас эхлэх уг аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээнүүд стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж, засаж сайжруулах ажлыг хийх аж. Мөн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай газруудад нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, тоноглолыг суурилуулах юм. Аяныг амжилттай зохион байгуулснаар орон нутгийн зам дахь осол аваарын тоо буурч, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Ч.Ариунболд
相关新闻