Гэр хорооллын хөрсний бохирдол ундны усанд нөлөөлж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлээр салбарынхан санал солилцов.
Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг цаашид тогтвортой хөгжүүлэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг тодорхойлоход энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, тусгай газар, агентлагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулж хамтран ажиллахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.
Хэлэлцүүлгийг ДЭМБ-ын дэмжлэгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар санаачлан зохион байгуулж ЭМЯ, БХБЯ, БОАЖЯ, ДЭМБ-ын төлөөлөл оролцов.
Хүн амыг аюулгүй, чанартай усаар хангах хүрээнд 2012 оноос ДЭМБ-ын идэвхитэй дэмжлэгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” (УАБТ) төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь усны чанар, аюулгүй байдалд нөлөөлж болох эрсдлийг тогтоож, үүнийг арилгах, бууруулах арга хэмжээг тодорхой болгох чухал ач холбогдолтой ажил болсныг албаныхан онцоллоо.
УАБТ-г боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахын тулд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу олон талт ажлуудыг манай улс хэрэгжүүлжээ. Цаашид бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрсдлийн үнэлгээ явуулж, үе шаттайгаар авах арга хэмжээг төлөвлөх чухал гэдэгт байр сууриа нэгтгэлээ.
Улаанбаатар хотын 60 орчим хувь нь амьдардаг гэр хорооллын хөрсний бохирдол ундны усны бохирдолд нөлөөлж буйг хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд тодотгосон.
Цаашид нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг арилгах, бууруулах, бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын системийн аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын айлуудын хөрсний бохирдлыг багасгах, ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэхэд талууд идэвх санаачлага гарган ажиллахыг уриалав.

Б.Заяа