“Иргэдийн ухамсар-Эрүүл, хоггүй орчин” аян өрнүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар “Иргэдийн ухамсар-Эрүүл, хоггүй орчин” гурван сарын аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулах болжээ.
Тус дүүргийн зуслангийн бүсэд зориулалтын бус газарт ил задгай хог хаях нь их байдаг. Тиймээс ил задгай хог хаях асуудлыг таслан зогсоох, иргэдэд мэдээлэл сурталчилгаа явуулах зорилгоор энэхүү аяныг энэ сарын 12-ноос есдүгээр сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулах юм. Тус аяныг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хороодын Засаг дарга нар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга болон Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн ТББ-ын төлөөлөл багтжээ.

Ч.Ариунболд