Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-15 18:03:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргээс  гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор “Гэртээ харих зам”  хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд өөрийн гэсэн гэр оронгүй, тэнэмэл иргэдийн бүртгэлийг шинэчлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд 96 иргэнийг дахин бүртгэлжүүлж, сүрьеэгийн илрүүлэг, дотор, мэдрэл, БЗХӨ-ний  үзлэгт  хамруулжээ. Мөн бүртгэлд хамрагдсан 3 иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, 11 иргэнийг бичиг баримттай болгохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
 
Ч.Ариунболд
 
相关新闻