Сайншандын цамхагт гэрлийг засварлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын харьяа “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газраас Сайншанд сумын асахгүй байгаа, гэмтэл гарсан гэрэлтүүлгийг өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан засварлаж байна.
Сайншанд суманд 24 метрийн өндөртэй дөрвөн ширхэг гэрлэн цамхаг байдаг бөгөөд тэдгээр гэрлийг засварлаж байгаа талаар“Тохижилт Сайншанд” хот тохижилтын газрын дарга Б.Жаргалсайхан ярив. Тус сумын хэмжээнд 800 гаруй гэрэлтүүлэг байдаг бөгөөд үүний зарим нь ямар ч бүртгэлгүй, асдаггүй, гэмтэлтэй байгаа аж. Удахгүй БНХАУ-ын Эрээн хотын санхүүжилтээр Сайншанд сумын 5.6 км газар буюу нийт 165 ширхэг гэрэлтүүлгийг иж бүрнээр сольж суурилуулах ажлыг эхлэх юм. Гэрэлтүүлгийг Сайншанд сумын хойно байрлах төмөр замын Оргил худалдааны төвөөс урагш дөрвөн замын уулзвар, баруун тийш “My music”, зүүн тийш Тээвэр зохицуулалтын албаны байр хүртэл суурилуулах аж.

Х.Эрдэнэбулган