Сүхбаатарын талбайд иргэдийг ажлын байранд бүртгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 19, 20-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно.
Өдөрлөгийн үеэр иргэд элэгний В, С вирусийн талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлогоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар мэдээлэл авах боломжтой.
Мөн хөдөлмөрийн бирж ажиллаж, ажлын байранд бүртгэх, Эрүүл мэнд, даатгалын сангийн мэдээлэл болон үзлэг оношлогоо, хүүхдийн зуслан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ. Тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг нийслэлд болохоос гадна 21 аймагт болох юм.

Д.Өлзий