Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд зориулсан өргөө сүндэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-20 16:51:06
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан өргөө сүндэрлэж байна.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын хөдөлмөрлөх эрхийг хангах, хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлэгт хүртээмжтэй, баталгаатай хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилтыг тусгажээ.
Дээрх зорилтын хүрээнд "Дорноговь Их хөгжил сан" ТББ-аас  1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргаж Сайншанд сумын II багт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийг барьж энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Дорноговь аймгийн хэмжээнд 1981 хөгжлийн бэршээлтэй иргэн, 4500 гаруй ахмад настан, 10 гаруй мянган бага орлоготой эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэдгээр иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллаж хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах шаардлага байгаа аж.
Х.Эрдэнэбулган
相关新闻