Замын цагдаагийн тасаг хурд хэмжих багажтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-20 17:24:39
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг авто машины хурд хэмжих багажгүй болоод уджээ.
Улсын чанартай  авто замаар зорчиж буй хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавих, хурдыг  нь хэмжих, анхааруулга дохио өгөх, зөвлөмж мэдээллээр хангахад хурд хэмжих багаж зайлшгүй  хэрэгтэй байдаг аж.
Энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэж Цагдаагийн газраас аймгийн Засаг даргад хүсэлт тавьснаар тус бүр нь 14.5 сая төгрөгийн үнэтэй хоёр ширхэг хурд хэмжих багажийг Замын цагдаагийн албанд шийдвэрлэж өгсөн байна. Ийм төрлийн багаж хэрэгсэлтэй болсноор албаныхан авто зам дээрх хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажилд дэвшил гарна гэж  үзэж буй.
Х.Эрдэнэбулган
相关新闻