Амбулаторийн хүлээлгийн танхимыг засварлаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-20 17:32:52
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг амбулаторийн хүлээлгийн  танхимаа өргөтгөн засварлаж байна.
Засварын ажлыг Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хотын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд урд хөршөөс барилгачид ирж гүйцэтгэж буй. Барилгын засварт шаардлагатай нийт 79 сая төгрөгийн өртөг бүхий барилгын материалыг ч мөн Эрээний талаас гаргажээ.
“Нэгдсэн эмнэлгийг ашиглалтад орсноос хойш хүлээлгийн энэ танхимд өдийг хүртэл  засвар үйлчилгээ хийж байгаагүй юм. Эмнэлгийн захиргаанаас хүлээлгийн танхимаа өргөтгөж засварласнаар үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах, эмч болон эмнэлгийн ажилтны ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад дэвшил гарна гэж үзэж байгаа.Засварын ажлыг долдугаар сарын 10-ны дотор хүлээж авахаар гэрээлсэн” гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн аж ахуй эрхэлсэн орлогч Т.Очирданзан өгүүлэв.
Х.Эрдэнэбулган
相关新闻