Сонгинохайрханы шүүх иргэдэд үйлчлэх төвтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд "Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.Ингэснээр нийслэлд хоёр дахь төв иргэдэд үйлчилж эхэллээ. Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэнэнэхүү төвийгшүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангахзорилготойгоор тохижуулсан. Тохь тухтай орчинд шүүхээс шуурхай үйлчилгээ авах,иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчинг хангаснаараауг төв ач холбогдолтой юм.
"Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Тамгын газрын мэргэжилтнүүд, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэд оролцлоо.
Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, Тамгын газрын дарга Н.Чулуунжав нар Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил болгосонтой холбогдуулан шүүхүүд үйлчлүүлэгчиддээ зориулж "Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж нээлтээ хийж байгаадаа баяртай байна" гэв.
"Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтэд оролцсон иргэд "Шинэтгэлийн хүрээнд шүүх нээлттэй, ил тод болсон. Одоо үйлчилгээний байгууллага болон төлөвшиж байгаад баяртай байна. Шүүхийн шүүн таслах ажиллагааны үе шат, гомдол хүсэлт, өргөдөл бичих бүх зааврыг байршуулжээ. Өөрөөр хэлбэл шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай уулзахад ч хялбар болсон нь таатай санагдлаа” хэмээн талархлаа илэрхийллээ.

Ж.Батсайхан