АТГ өнгөрсөн долоо хоногт 32 гомдол мэдээллийг шалгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас 6 дугаар сарын 19-23-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гурван гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 32 гомдол мэдээллийг шалгасан байна. Үүнээс зургаан гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.
Ажиллагаанд одоогоор 29 гомдол, мэдээллийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 43 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна хэмээн мэдээллээ.

Ж.Батсайхан