Алаг хайрхан, Бүс хайрханы нуруунд тарваган тахлын хайгуул шинжилгээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Угалз-Ханжаргалан, Сутай-Даривын тарваган тахлын цурав голомтод тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Энэ бүс нутагт тарваган тахлын байгалийн голомтын идэвхжилт тайван байна хэмээн ЗӨСҮТ-өөс мэдээллээ.
Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 9 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг 15 хоногийн хугацаанд Угалз-Ханжаргалан, Сутай-Даривын тарваган тахлын цурав голомтод тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг хийжээ.
Ингэхдээ Бугат, Тонхил сумын нутагт 7 секторын 63000 га талбайд тарваган тахлын тандал, хайгуул хэлбэрийн шинжилгээг хийв. Мөн Шарга, Бугат, Тонхил сумын Эрүүл мэндийн төвд хачгаар дамжих халдвар, шувууны томуу, боом, галзуу, тарваган тахал өвчний үед хээрийн эмнэлэг байгуулах нь зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, тарваган тахлын өмсгөлийн дадлагажсан байдал, тоо, стандарт хэмжээнд үзлэг хийсэн байна.
Шинжилгээний хугацаанд тарваганы 11 зэм үхдэл, 70 агуулагч амьтан, махчин, 58 шувууны гулгидасыг олзворлож, лабораториор ийлдэс судлал, нян судлалын шинжилгээ хийлгэхэд тарваган тахлын нянгийн зүйл, эсрэг бие илрээгүй аж.

Ж.Болор