Хөнгөн атлетикчид Ази тивийн АШТ-д хурд, хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-29 09:18:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх долдугаар сарын 5-9-нд Энэтхэг улсад болох хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын зургаан тамирчин хурд, хүчээ сорино.

Т
эмцээнд оролцох баг тамирчдаа дасгалжуулагч А.Амарбаясгалан ахалж тивийн АШТ-ий дөрвөн зайд хурдаа сорих юм. Тухайлбал, 4х100 метрт Б.Ачитбилэг, 100, 200, 4х100 метрт Д.Шинэбаяр, Г.Шижирбаатар, 400, 4х100 метрт А.Жанцандорж, 5000, 10000 метрт Д.Гантулга, Б.Мөнхзаяа нар оролцоно. Энэ удаагийн Ази тивийн АШТ-ий үеэр олон улсын хөнгөн атлетикийн холбооны дөрвөн хурал болох юм.
Д.Өлзий
相关新闻