Сургуулийнхаа дэргэдэх хүлэмжинд 10-аад төрлийн нарийн ногоо тариалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын хоёрдугаар бүрэн дунд сургууль /БДС/ 2015 оноос дэргэдээ хүлэмжийн аж ахуйтай болж, гурав дахь жилдээ тариалалт хийж байна. Өргөст хэмх, улаан лооль, тарвас зэргийг тариалдаг байсан бол энэ жил шинээр эрдэнэ шиш, кимчиний байцаа, халуун чинжүү, навчит байцаа, амтат чинжүү зэрэг олон төрлийн нарийн ногоо тарилжээ.
“Манай сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчид технологийн хичээл дээрээ ургамлын үрсэлгээний талаар үзэж, энэхүү хүлэмжин дээрээ дадлага хийдэг. Энэ жилийн ургацын үрсэлгээг сурагчид багш нартайгаа хамтран хийсэн. Урьд жилүүдээс илүү олон төрлийн ногоо тарьсан байгаа. Өмнөх хоёр жилд тарьсан ургацын арчилгааг багш нартаа хариуцуулдаг байсан. Гэхдээ багш нар маань амралтаараа ийш тийш их явдаг болохоор эзэнгүйдэж, ургацаа хулгайд алдах тохиолдол багагүй гардаг. Тиймээс энэ жил манай сургуульд Солонгос улсаас ирсэн сайн дурын ажилтанд албан ёсоор хариуцуулсан. Тухайн ажилтан маань ч өөрөө энэ ажилдаа сонирхолтой байгаа болохоор усалгаа арчилгаа сайн хийгдэж, тэр хэрээрээ ургалт ч сайн байна. Бид анх хүлэмжээ барихдаа ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаагүй, аж ахуйн аргаар өөрсдөө барьсан болохоор одоо засвар хийх шаардлагатай болсон байна. Хүлэмжээ засаж байгаад ирэх жил бүр олон төрлийн шинэ ногоо тариалж үзэх төлөвлөгөөтэй байна. Ер нь сургуулийнхаа дэргэд туслах аж ахуйг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна...” хэмээн сургуулийн захирал С.Батчулуун хэллээ.
Хүлэмжийнхээ гадна талбайд мөн төмс тариалжээ. Тэд хураасан ургацаа сугуулийнхаа гал тогоонд хямд үнээр нийлүүлэхээс гадна, багш ажилчиддаа өгдөг байна.

Т. Одончимэг