В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 41 мянган хүн хамарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-30 17:30:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-наас эхлэн үргэлжилж байна.

Хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар 41 мянга 162 хүн хамарч, нийт 12.3 хувьтай байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Мөн энэхүү илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамарчээ. Хепатитын С вирусын эерэг гарсан шинжилгээнд вирусын идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байгаа юм.
 
Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамарсан байх шаардлагатай аж.
Ж.Болор
相关新闻