49 байгууллагын 1700 гаруй ажилтан В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийг хепатитын В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд хүртээмжтэй хүрч үйлчлэх зорилгоор аж ахуйн нэгж, албан байгууллагуудаар илрүүлэг шинжилгээг хийж байна.
Одоогийн байдлаар 49 байгууллагад хүрч үйлчлэн 40-65 насны 1730 иргэнийг В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулжээ.
Аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг тухайн дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд хандан өөрсдийн ажилчдын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулан хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулан хамтран ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриаллаа.

Ж.Болор