“Зайсан Хилл” цогцолбор Монголын анхны 4D кино театртай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын өмнө талд орших Зайсан толгойн арын энгэрт "Zaisan Hill” соёл амралтын цогцолбор барьж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно.
Нийслэлчүүд “Зайсан Хилл” цогцолборын талаар сонирхож байгаа нь лавтай. Харин энэ цогцолборын бүтээн босгож байгаа “Оюуны ундраа” группээс онцлох зургаан үйлчилгээг танилцуулж байна. "Zaisan Hill” цогцолборт нийслэлчүүдэд төдийгүй гадаад, дотоодын жуулчдад чөлөөт цагаа зугаатай, таатай, мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлж болох олон сонирхолтой шинэ үйлчилгээ бүхий заал, танхимтай байхаар тохижуулан, тоног төхөөрөмжийг нь байрлуулж байгаа аж.
Соёл амралтын “Зайсан Хилл” хэмээх цогцолбор бүхий барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлэгч нь “Оюуны ундраа” групп юм. Тус цогцолборын барилга нь 11 давхар, нийт талбайн хэмжээ нь 28 мянган метр/кв байна. “Зайсан Хилл” цогцолборын үндсэн үйл ажиллагаа нь энтертайнмэнт, аялал жуулчлал, үндэсний соёл урлаг, худалдаа, үйлчилгээ гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилнэ. Үүнээс зургаан үйлчилгээг нь онцлон сонирхуулж байна.
Нэгд. Киноны үйл явдал дунд орсон мэт үзэх 4D кино театр: Орчин үеийн технологийн хөгжлийн үр дүнд киног зөвхөн нүдээр үзэх бус мэдэрч, дэлхийн кино ертөнцийн технологийн шинэ дэвшилтэй монголчууд бид “Зайсан Хилл”-д танилцаж гайхалтай мэдрэмжийг амтлах мөч тун ойртсон байна.

Манай үзэгчид киног 3D технологиор үзэж, бодит мэт мэдрэмжийг авч байсан бол удахгүй киногоо хүнд байдаг бүхий л мэдрэхүйгээр мэдэрч үзэх боломжийг 4D кино театрын танхимын техникийн орчин нөхцлийг хангажээ.

Тухайлбал, кино театрын суудал бүр нь тухайн киноны үйл явдалтай уялдан хөдөлнө. Тусгай эффект: Киноны үйл явдалд далайн шуурга шуурах үед аянга цахиж, салхи салхилан, бороо ороход дээрээс бороон дуслууд унаж, цэцэгсийн дунд явах үед анхилуун үнэр үнэртэх болно.

Өөрөөр хэлбэл, ус, борооны, агаарын, аянга цахилгааны, бөмбөлөг, манан, салхи, аливаа үнэр, доргилт, цас зэрэг бүх эффектийг багтаасан мэдрэмж төрүүлнэ гэдгээрээ онцлогтой.

Хоёрт. 10 мянган хүний суудалтай концерт, хүлээн авалтын танхим: Олон улсын түвшний томоохон урлаг соёлын үйл ажиллагаанаас эхлээд концерт, фестивал, шоу, хүлээн авалт, спортын тоглолт, үзэсгэлэн яармаг зэрэг бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой танхим тус цогцолборт нээгдэх юм.

Уг танхимын онцлог, давуу тал нь 10 мянган хүний багтаамж бүхий танхимд зориулсан дууны систем, байнгын хөдөлгөөнд орших динамик гэрэлтүүлгийн систем, лазерын гэрлийн систем,тусгай эффектийн систем, динамик шал, тайзны систем зэрэг олон улсын томоохон танхимд ашиглагддаг тоног төхөөрөмжийг суурилуулсан байхаар зохион байгуулжээ.

Гуравт. Хүүхдийн ертөнц: Соёл амралтын цогцолбор нь аль ч улс оронд хүүхдийн эрхийг хамгийн түрүүнд хангаж байдгийн адил "Zaisan Hill"-ын нэгдүгээр давхрыг бүхэлд нь хүүхдийн ертөнц болгожээ.

Энэ давхарт хүүхдийн тоглоомын төв, VR ертөнц, автомат тоглоомын төв, хүүхдэд зориулсан бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа зэрэг бүх үйлчилгээ, үйл ажиллагааг явуулах юм.
Мөн гадна, уг давхарт залуус, эцэг эхчүүдэд зориулсан амралтын хэсгийг тохижуулан тухлан сууж ном унших тохилог орчинг бий болгож, төрөл бүрийн номын худалдааны төв, номын сан байх юм.

Дөрөвт. Монгол соёл, урлагийн давхар, Шилэн гүүр: "Zaisan Hill" цогцолборын бас нэг онцлог нь Зайсан Толгойн авто зогсоолтой шууд холбогдох шилэн гүүр байх юм. Уг гүүрээр Монгол уламжлалт соёл, урлагийг залуу үе болон гадны жуулчдад таниулна. Аялал жуулчлалын давхарт шууд хүрэх боломжтой бөгөөд уг давхарт "Дэлхийн Морин хуурын төв” байгуулах юм.

Үндэсний урлагийн түүхэн хөгжлийг харуулах, эртний үеэс орчин цаг хүртэлх бүх он тооллыг хамрах Хуур хөгжмийн үзмэр, сан хөмрөг бүхий музей, галарей эндээс сонирхож болно. Мөн дотоод гадаадын жуулчдад зориулан ардын урлагийн тоглолтыг зохион байгуулж байхаар төлөвлөжээ. Аялал жуулчлалын давхрыг Монгол ард түмний соёл, уламжлалт хоол хүнс, хувцас хэрэглэл, гар урлал, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн зэргийг сурталчилан таниулах давхар болгон тохижуулах юм.

Тавд. 360 градус Вип лоунж: Барилгын хамгийн дээд хэсэгт байрлах Панарома хэмээх танхим буюу тус давхрын бүх талын хана шилэн байх юм. Энэ нь "Zaisan Hill" цогцолборын хамгийн дээд давхраас Улаанбаатар хотыг тольдон харах боломжтой орчныг бүрдүүлсэн нь бас нэгэн сонирхолтой, шинэ шийдэл болж байгаа юм.
Зургаад. Хуримын цогц үйлчилгээний давхар: Гал голомтоо шинээр бадраан хуримлах залуу хосууддаа зориулан хуримын ёслолын нэгдсэн үйлчилгээ үзүүлэхээр тохижуулж байгаа аж.

Цогцолборын энэ давхарт хуримын ёслолын танхим, хуримын хувцасны салон, гоёл, сүйн бөгж, хуримын нүүр будалт, хуримын мэргэжлийн студи, ресторан байрлах юм. Мөн хуримын бүх төрлийн түрээсийн үйлчилгээг залуу хосуудад зориулан гаргах гэнэ.
"Zaisan Hill" соёл, амралтын цогцолборт дээр дурдсан зургаан төрлийн үйлчилгээнээс гадна Монголын анхны үсэрдэг трамполин парк, олон үндэстний зоогийн газрууд, шөнийн клуб, бялдаржуулах төв, үсчин гоо сайхны салон зэрэг үйлчилгээ нээгдэх юм.

“Оюуны ундраа” группээс хэрэгжүүлж буй Соёл амралтын "Zaisan Hill" цогцолбор 12 дугаар сард ашиглалтад орох бөгөөд нийт 26 мянган метр/кв талбайг хамарсан байх цогцолбор юм.

Дашрамд сонирхуулахад, тавхан сарын дараа ашиглалтад орох соёл, амралтын цогцолборт бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах юм. Тухайлбал, худалдааны зориулалттай талбай, монгол брэнд бүтээгдэхүүний худалдааны зориулалттай талбай, үйлчилгээний зориулалттай талбай дээр хамтран ажиллахад бэлэн байгааг “Оюуны ундраа” группын хамт олон онцолж байна.
Д.Өлзий