Унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмаар хурдан морь унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болсон талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.
Улсын хэмжээнд долоогоос дээш насны 7000 гаруй хүүхэд морь унадаг гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулснаар тэдний бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөр зэрэгт хяналт тавих боломж бүрдэх юм. Уяачид Үндэсний их баяр наадмаар уралдах морио энэ сарын 09-нд бүртгүүлнэ. Энэ үеэд унаач хүүхдээ хамгаалалтын хувцас болон эрүүл мэндийн даатгалын дэврийн хамт бүртгүүлэх юм.
Наадмын дараа хөдөлмөр эрхэлдэг, асрамжид байдаг, хараа хяналтгүй зэрэг төрийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай хүүхэд бүрийг цахим бүртгэлд хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Ч.Ариунболд