БНТУ-д Монгол Цэргийн музейн төлөөлөл ажлын айлчлал хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХЯ-ны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу “БНТУ-Монгол Улсын түүх, музейн хамтын ажиллагаа” сэдвийн дор 6 дугаар сарын 17-23-нд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол Цэргийн музейн захирал, хурандаа З.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Бүгд найрамдах Турк улсад ажлын айлчлал хийлээ.
Тус айлчлалд оролцсон бүрэлдэхүүн БНТУ-ын ЗХЖШ-ын Цэргийн түүх, стратеги судлалын газрын дарга, удирдлагатай ажил хэрэгч уулзал зохион байгуулав. Айлчлалд оролцсон бүрэлдэхүүн Анкара хотод БНТУ-ын анхны ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркын дурсгалын бунхан, Анатолийн иргэншлийн музей, Угсаатны зүйн музей, уран зургийн галарей, Истанбул хотод Их хаадын Долмабахжэ, Топкапи хааны ордон, Аяасофия музей, нисэхийн музей зэргийг үзэж, туршлага солилцсон юм.
Истанбул хотын Цэргийн музейн захирал удирдлагууд угтан авч, хүндэт зочны дэвтэрт сэтгэгдэл үлдээн гарын үсэг зурж, дурсгалын зүйлсээ солилцсоноор музейтэй танилцах үйл ажиллагаа эхлэв.
БНТУ-ын цэргийн музей нь дэлхийн цэргийн томоохон музейны нэг төдийгүй 450 ажилтантай, 350 нь цэргийн алба хаагч, 100 нь энгийн албан хаагчидтай үйл ажиллагаа явуулдаг. Уг музей нь 55000 үзмэр, эд өлөгтэй түүнээс 10 хувь 41 хэсэгт дэглэгдсэн байдаг бөгөөд музейн карт гаргаж оюутан, сурагчдад үнэ төлбөргүй үйлчилдэг аж.
Музей нь бие даасан сэргээн засварлах лабораторитай, цаасан баримт болон бөс даавуун эдлэл, металл эдлэл гэсэн чиглэлээр сэргээн засах үйл ажиллагаагаа явуулж, үзмэр эд өлгийн насжилтыг тогтоон сэргээн засварлаж насжилтыг уртасгах, хадгалах хамгаалах зохистой орчноо хэрхэн бүрдүүлэн ажилладгаа танилцуулсан. Мөн сан хөмрөгийн өрөө, хадгалалт хамгаалалтын горимын орчин, тоног төхөөрөмжийн ашиглалттай танилцуулж, туршлага судлах боломжийг олгосон.

Энэхүү айлчлал нь БНТУ-ын музейнүүдийн үзүүллэг дэглэлтийн онцлог, шинэлэг шийдэл, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт түүний орчин нөхцөл, техник технологийн хөгжил, бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагаатай танилцан, музейн ажлын мэдлэг, дадлага туршлагаа нэмэгдүүлж, Монгол-Туркийн цэргийн музейнүүдийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан чухал ач холбогдолтой болсон юм.
Энэхүү уулзалтад БНТУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн түүх, стратеги судлалын газрын дарга, бригадын генерал Некдет Туна, тус хэлтсийн төлөвлөгөө, хамтын ажиллагааны хэлтсийн захирал, хурандаа Осман Эртунг, Цэргийн түүхийн хэлтсийн орлогч дарга, хурандаа Булент Секерсан, Архивын хэлтсийн захирал, хурандаа Булент Дөргөн, Цэргийн түүх судлаач, хурандаа Осман Ялсин, Хэвлэлийн хэлтсийн дарга, хошууч Сами Турк, орчуулагч Махмут Бозкир, Иосиф Сердар Демиртас, Монгол Улсын талаас БНТУ-д суугаа элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Энхцолмон болон Монгол цэргийн музейн захирал, хурандаа З.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг оролцлоо гэж Монгол Цэргийн музейгээс мэдээлэв.

Ж.Болор