ИНЕГ-ын дарга зарим эрх, үүргээ байцаагч нарт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-06 12:29:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өнөөдөр зарим эрх, үүргээ Нисэхийн аюулгүй ажилагааны хяналт, зохицуулалтын алба /НААХЗА/-ны байцаагч нарт шилжүүлж, гэрээ байгуулжээ.

Ингэснээр НААХЗА-ны байцаагч нар Нисэгчийн үнэмлэх зэрэглэл олгох, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтныг үнэмлэхжүүлэх сунгах, түдгэлзүүлэх,хүчингүй болгох болон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэх зэрэг 10 эрх, үүргийг хэрэгжүүлэх юм.

Нисэхийн аюулгүй ажиллагаанд хяналт, зохицуулалт хийж буй байцаагч нар дарга, эрх мэдэлтнээс хараат бус ажиллах ёстой гэдгийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэрээ байгуулах үеэр онцлоод, “Миний шилжүүлсэн эрх, үүргийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн хүнд суртал, ажлын цалгардал гарах ёсгүй. Та бүхэнд эрх олгож байгаа ч түүнээс өндөр шаардалага тавьж ажиллах болно” гэлээ.

Ч.Ариунболд
相关新闻