“Чингис Хаан” Олон улсын нисэх буудал "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт" болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын харъяа нэгж болох “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал /ОУНБ/-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.
Шагналыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга Б.Нэргүй өнөөдөр гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Тэргүүн дэд дарга Б.Алтанцом болон бусад албаны бусад хүмүүс оролцлоо.
1957 оны хоёрдугаар сарын 22-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх онгоцны төв буудал нэртэйгээр байгуулагдаж байсан тус буудал эдүгээ гааль, хилийн шалган нэвтрүүлэх, эрүүл ахуй, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт бүхий 24 цагийн үйл ажиллагаатай агаарын боомт болон хөгжсөн. “Чингис Хаан” ОУНБ нь 1986 онд цагт 500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай байсан бол одоо нэг цагт 1200 хүнд үйлчлэх хүчин чадалтай болоод буй юм.
Тус буудал гадаадын 5, дотоодын 3 нислэгийн компанитай гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд жилд 12500 нислэгээр дотоодын болон олон улсаас нийт нэг сая гаруй зорчигч, 5520 тонн ачаа, шуудан зөөвөрлөдөг байна.