АА /Alcoholics Anonymous/-гийн Олон улсын их хурал Монголд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази Номхон далайн орнуудын АА-гийн 12 дахь бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.
Хуралд 15 орны 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Зөвхөн архинаас гарах чин эрмэлзэл дээр тулгуурлан нэгдсэн хүмүүсийн сайн дурын нөхөрлөл болох АА хэмээх байгууллага нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гишүүдийнхээ нэр хаяг, хувийн мэдээллийг нууцалдаг зарчимтай бөгөөд тус бага хуралд Дэлхийн АА-гийн Ерөнхий менежер, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн менежер нарын нэр хүндтэй зочид хүрэлцэн иржээ. Энэ удаагийн бага хурлын уриа нь “Мэдээ түгээлтэд нэгдмэл байр сууриар хандах” зарчмыг тунхаглаж байгаа бөгөөд АА-гийн тухай мэссэжийг мэдээллийн бүхий л хэлбэрээр түгээхдээ үндсэн зарчим болох хүний эрхийг хүндэтгэх, гишүүдийн талаарх мэдээллийг нууцлахад онцгой анхаарч ажиллах талаар Ази, Номхон далайн орнуудын АА-гийн салбарууд санал солилцох ажээ. Дашрамд дурдахад, Монгол Улсад АА нийгэмлэг байгуулагдаад 19 жил болж байгаа бөгөөд одоогийн байдлаар АА-гийн 101 бүлэгт нийт 3000 гаруй гишүүд хамрагддаг юм байна.
Хурал энэ сарын 6-9-ны өдөр "Туушин” зочид буудлын хурлын танхимд үргэлжилнэ.

Б.Занданхүү