Ерөнхийлөгч морин цагт санал өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт орон даяар эхэллээ.
Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.40 буюу морин цагт Монгол-Оросын 3 дугаар сургуульд байрлах санал авах байранд очиж саналаа өгнө. УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн байранд санал өгөх бол Ерөнхий сайд 12.00 цагт "Шинэ Монгол" дунд сургууиас урагшаа Номноо хотхонд байрлах 1731 дугаар хэсэг дээр санал өгөх ажээ.
Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын санал өгөх тов хараахан тодорхой болоогүй байна.
Ч.Ариунболд