Азарганы уралдаанд Л.Цогтбаярын шарга азарга түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96, аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадамд нийт 104 азарга шандсаа сорьж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Л.Цогтбаярын шарга азарга түрүүлсэн бол аман хүзүүд Зуунмод сумын Я.Ооёогийн хээр азарга удаалав.
Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн уяач Ц.Цогтсайханы хээр азарга, айргийн дөрөвт Алтанбулаг сумын Ж.Ганзоригийн халтар, айргийн тавд Багануур дүүргийн Т.Элбэгдоржийн буурал духт тус тус хурдалж наадамчин олноо баясгав.
Их насны уралдаанд Н.Төвсанаагийн зээрд түрүүллээ
Их насны морьдын уралдаанд 151 ажнай хурдалснаас Сэргэлэн сум уяач Н.Төвсанаагийн зээрд түрүүлэв. Аргалант сумын уяач Д.Батаагийн хул морь аман хүзүүдэв
Айргийн гуравт Баян-Өнжүүл сумын уяач Б.Шинэбаярын том хонгор, айргийн дөрөвт Баян-Өнжүүл сумын уяач И.Туваандоржийн хонгор халзан, айргийн тавд Хөвсгөл аймгийн Шинэ идэр сумын уяач Д.Баттулгын хонгор тус тус хурдалж наадамчин олноо баярлууллаа.
Соёолонгийн уралдаанд 104 хүлэг шандсаа сорив

Соёолонгийн уралдаанд 104 хүлэг шандсаа сорьсноос Батсүмбэр сумын уяач П.Отгонбаатрын хул түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хүрэн халзан соёолон аман хүзүүдэв.
Айргийн гуравт Алтанбулаг сумын уяач Т.Эрдэнэбулганы загал морь, айргийн дөрөвт Улаанбаатар Хан-Уул дүүргийн уяач Б.Энхтөрийн цавьдар, айргийн тавд Аргалант сумын уяач Н.Түмэндэмбэрэлийн хүрэн соёолон тус тус хурдаллаа.

Хязаалан насны уралдаанд Д.Цолмонгийн Хээр морь түрүүлж хурдаллаа
Баяр наадмын хурдан хязаалан насны уралдаанд Зуунмод сумын Д.Цолмонгийн хээр түрүүлллээ.
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Г.Базаррагчаагийн Өсгийн цагаан хар хурдалсан юм.
Айргийн гуравт Улаанбаатар хотын БЗД-ийн Л.Батаагийн Зээрд, айргийн дөрөвт Улаанбаатар хотын БЗД-ийн Б.Цэрэнбалын сартай хээр, айргийн тавд Бүрэн сумын Х.Улам-Өрнөхийн бор саарал тус тус хурдалж баяр наадмыг чимж, олны мэлмийг баясгав.
Энэ жилийн баяр наадмын хязаалан насны уралдаанд 160 хурдан ажнай шандсаа сорьжээ.

Шүдлэн насны уралдаанд 156 ажнай хурдалж, Ц.Хүрэлтулгын хонгор түрүүлэв
Энэ жилийн баяр наадмын шүдлэн насны уралдаанд 156 ажнай хурдаллаа.
Шүдлэн насны уралдаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум уяач Ц.Хүрэлтулгын хонгор шүдлэн түрүүлэв. аман хүзүүнд Дундговь аймгийн Дэлгэр хангай сум уяач О.Одхүү хул шүдлэн хурдалжээ.
Айргийн гуравт Завхан аймгийн Дөрвөлжин сум уяач Б.Отгонбаярын Зээрд, айргийн дөрөвт Алтанбулаг сум уяач Д.Чинбатын зээрд, айргийн тавд Баян-Өнжүүл сум уяач Т.Ихбаярын халтар тус тус хурдлав.
Дааганы уралдаанд 114 морь хурдалж Ц.Гантөмөрийн зээрд түрүүлэв.

Баяр наадамд 114 хурдан даага хурдаллаа
Дааганы уралдаанд Улаанбаатар БЗД-ийн уяач Г.Галбадрахын хээр даага түрүүлсэн бол Зуунмод сумын уяач Ц.Гантөмөрийн зээрд даага аман хүзүүдэв.
Айргийн гуравт Зуунмод сумын уяач С.Батдоржийн хул даага орсон бол айргийн дөрөвт Жаргалант сум Г.Ганзориг хонгор, айргийн тавд Баян сум Ж.Баянбатын хээр даага тус тус хурдалж наадамчин олны мэлмийг баясгаж, баяр наадмын өнгийг чимэв.
Мөн баян ходоодонд орсон даагыг уяачид цоллож ирэх жилийн тэргүүн манай болохын ерөөж урам хайрласан юм.
Т.Есүхэйтөмөр