Баярын өдрүүдэд долоон бяцхан үрс мэндэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-ээс өнөөдрийг хүртэл Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт долоон бяцхан үрс мэндэлж, яаралтай тусламжийн 102 тусгай дугаарт 92 дуудлага бүртгэгдсэн талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Ардын хувьсгалын 96, аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадмын үеэр таван охин, хоёр хүү мэндэлсэн байна.
Мөн баяр наадмын үеэр ихэвчлэн ходоод гэдэсний хямрал дийлэнхдээ зонхилон тохиолджээ.
Яаралтай түргэн тусламжийн 102 тусгай дугаарт баяр наадмын өдрүүдэд өдөрт дунджаар 25 дуудлага, таван өдөрт нийт 92 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагуудын дийлэнх нь ходоод гэдэсний хямралтай холбоотой дуудлага эзэлж байсан бөгөөд мөн даралт ихсэлттэй холбоотой дуудлага зонхилон байна.
Иргэд баяр наадмын халуун өдрүүдэд наранд удаан байх, элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хамаагүй идэж ууснаас дээрх дуудлага илбэг байсныг албаныхан хэлж байна.
Баяр наадмын өдрүүдэд Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад 20-26 хүн авч ачаалал ихтэй ажиллажээ.

Т.Есүхэйтөмөр