Мотоциклийн бартаат замын улсын аварга шалгаруулах тэмцээнд Э.Халиунболд түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан Сүхбаатар сумын Салхитын аманд мотоциклын бартаат замын улсын аварга шалгаруулах уралдааныг энэ сарын 22-ны өдөр зохион явууллаа.
Монгол Улсад мотоциклийн бартаат замын уралдааныг анхлан зохион байгуулж уралдуулсан түүхийг Сэлэнгэ нутгийн зоригт хөвгүүд болох спортын мастер н.Дугарсүрэн, И.Бямбаа, Г.Баасанжав, н.Наваан тэргүүтэй тамирчид анх тавьж энэ зам дээр уралдсан түүхтэй аж. Мото спортын гавьяат тамирчин н.Баасанжав, Г.Эрдэнэбилэг, ОУХМ Б.Гантулга, Э.Халиунболд тэргүүтэй домогт тамирчдыг төрүүлсэн энэ хотынхон энэхүү уралдааны үеэр дэмжигч клуб байгуулан тамирчдаа дэмжин ажиллахаар нэгдэцгээлээ. Ингэхийн тулд тамирчид Сүхбаатар сумын 8 багийн нэр дээр уралдахаар сугалаагаа сугалж, тангараг өргөн уралдаандаа оролцлоо.
Нийт 50-иад тамирчин оролцсон энэ удаагийн тэмцээний 4-р шат мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хоёр төрлөөр тус бүр хоёр гараатай явагдаж дүнгээ гаргасан юм. Тэмцээний мэргэжлийн төрөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул ОУХМ Э.Халиунболд түрүүлж, спортын мастер Б.Батмөнх удаалж мөнгөн медаль хүртлээ.
Уг тэмцээнийг Монголын автомашин мотоциклийн спортын холбоо, Улаанбаатар хот дахь Сүхбаатар сумын нутгийн зөвлөл, Сүхбаатар сумын ЗДТГ хамтран зохион явууллаа.

Ч.Отгонцэцэг