Автобуснуудын утаанд хэмжилт, шалгалт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МО/. Нийслэлийн Тээврийн газраас нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалт хийж байна.
Тус шалгалт нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Автотээврийн тухай хуулийн хэрэгжилт”, “Дизель хөдөлгүүрт автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга”, MNS 5014:2009 улсын стандартын мөрдөлт, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.

Нийтийн тээврийн хэрэгслийн утаанд хэмжилт хийх үед MNS 5014:2009 улсын стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгөх юм.
Нийслэлд 21 байгууллагын 1200 гаруй автобус үйлчилгээ үзүүлдэг байна.

Ч.Ариунболд