Нийслэл хотноо өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн энэхүү илрүүлэг шинжилгээ нь ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 40-65 насны 71.100 иргэнийг хепатитын В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрууллаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
40-65 насны иргэн та өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитын В, С вирүсийн илрүүлэг шинжилгээндээ үнэ төлбөргүй хамрах боломжтой.