Жаргалант тосгонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж дуусчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийж дуусчээ.
Улаанбаатар хотод энэ сарын 25-нд хүчтэй аадар бороо орсны улмаас Жаргалант тосгонд үер бууж, 40 айл өрх өртөж, гурван хүний амь нас эрсэдсэн. Үүнтэй холбогдуулан НЗД С.Батболд гамшгийн хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах захирамж гаргасан юм.
Захирамжийн хүрээнд холбогдох байгууллагууд тус хэсгийн иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмжийг өгч, ариутгалын бодис уусмал тараасан байна. Эрүүл мэндийн тусламжийг эрчимжүүлэн 154 хүнд халдварт өвчний урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг хийсэн байна.
Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд Улсын нөөцөөс 10, Улаан загалмайн хороо, Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас тус бүр нэг гэрийг олгосон байна. Мөн цахилгаан дамжуулах 10квт-ын агаарын шугамын тулгуур мод унасныг Төв, Улаанбаатар цахилгаан түгээх станц компани засварлаж хэвийн ажиллагаанд нь оруулжээ.
Үерийн улмаас үүссэн нийт 585 тонн лаг шавар, хогийг зайлуулсан аж. Мөн айлуудын жорлон хальж орчныг бохирдуулснаас үүдэн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж нийт 92 айл өрх, найман байгууллагын хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай зэрэг нийт 72.5 га талбайг цэвэрлэсэн байна.

Ч.Ариунболд