“Эрдэнэт” үйлдвэр бараа худалдан авах хуулийг зөрчиж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уул уурхайн компаниуд эх орны цаашдын хөгжил дэвшилд үлдэхүйц ажил явуулахгүй байна хэмээн “Экологбус” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдлээ.
Тодруулбал “Экологбус” ХХК нь уул уурхайн “Эрдэнэт” үйлдвэрээс зарласан ажилчдын үйлчилгээний 6 ширхэг автобус худалдан авах тендерт оролцох саналтай байсан боловч ”Эрдэнэт” үйлдвэр тодорхой шалтгаангүйгээр худалдан авалт хийхээс татгалзжээ. Түүнчлэн БНСУ-ын Hyundai компаниас нэг бүрийг 149 мянган ам.долларын үнэ бүхий 6 ширхэг автобус худалдан авах хууль бус гэрээ байгуулсан гэж “Экологбус” компанийн удирдлагууд мэдээллээ.
“Бид Монгол Улсад үйлдвэрлэсэн чанартай автобус нэг тус бүрийг 90 мянган ам.доллараар зарж борлуулах санал тавьсан. Гэвч “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчийн хөрөнгөөр гадаад улсад үйлдвэрлэсэн үнэтэй автобус худалдан авч буй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр Бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна” хэмээн “Экологбус” ХХК-ийн ерөнхий зохион бүтээгч инженер А.Цэцэгмаа хэлэв.
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гаргасан уг шийдвэр нь үндэсний үйлдвэрлэгчдийн зах зээлийг гадныханд бэлэглээд зогсохгүй, аж үйлдвэрийн хөгжил дэвшлийг хойш нь татаж, монгол залуусын ажлын байрыг булааж байгаа явдал юм хэмээн тэд үзэж байна.

Л.Нандиа