Шалгалтад тэнцээгүй автобусыг нийтийн тээврийн шугамаас татна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад албаны хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт, шалгалт хийжээ.
Энэ үеэр Улиастай, Шар хад, Дэнжийн мянга, Нарангийн гол, Нисэхийн эцсийн буудлуудтай танилцаж, тус чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн тээврийн компанийханд үүрэг даалгавар өгсөн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, цэвэрхэн, тохь тухтай, халуунд сэрүүхэн, хүйтний улиралд дулаан нийтийн тээврийг явуулах ёстой. Өнөөдрийн шалгалтын явцад олон дутагдал илэрч байна. Автобусны суудлын бүрээс маш их хиртэй, автобусны заал тоос шороо хог ихтэй байгаа нь харагдаж байна. Жолооч нарыг автобусанд тамхи татдаг гэсэн гомдол иргэдээс ихээр ирдэг. Энэ алдаа дутагдлыг цаашид засч долоо хоногт хоёр удаа суудлын бүрээс солих, эцсийн буудал болгон дээр цэвэрлэгээг хийлгэх шаардлагатай байна. Цаашид цэвэрлэгээ, үйлчилгээг хянах талаар анхааран, ажлын хэсэг гаргаж ажиллах болно” хэмээлээ.
Мөн үеэр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй зарим автобусанд утааны шалгалт хийж, шалгалтад тэнцээгүй автобусыг нийтийн тээврийн шугамаас татах саналыг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудад тавьсан байна.

Б.Заяа