Залуу эмч нар хөдөлмөрөө үнэлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-08-09 17:07:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг эмч, эмнэлгийн ажилтнууд жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Эл өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан залуу эмч нарын төлөөлөл болох УГТЭ-ийн Их эмч Д.Эрдэмбилэг, Б.Булган нарыг  “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. 

Ж.Болор
相关新闻