Ирээдүйн монгол судлаачид монгол ахуйтай танилцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элбэгдорж хүрээлэн”-гээс ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр” хэрэгжүүлж буй.
Хөтөлбөрт монгол хэлний мэдлэгээрээ шалгарсан ОХУ, АНУ, Япон, БНСУ, Швейцарь, Энэтхэг, Польш зэрэг улсын есөн залуу 10 хоногийн турш Монголын хэл, түүх, соёл, зан заншил, Монгол ахуйтай танилцаж байна.
Тэд монгол ахуйтай танилцах аялалдаа гарч, Төв аймгийн Борнуур сумын малчин н.Жанцалнямынд гурван өдрийг өнгөрүүлэв. Гэрийн эзэн ирээдүйн Монгол судлаачдад морь унах арга ухаан зааж сургасан бол гэрийн эзэгтэй Пүрэвсүрэн үнээ, ямаа саах, цагаан идээ хийх аргачлалыг заажээ. Залуус малчдын өдөр тутмын ажлыг хийж, малын бууц цэвэрлэж, өрөм, тараг, ааруул, бяслаг зэрэг цагаан идээг өөрсдөө хийсэн байна.
Гадаадын залуу судлаачдад судалгаа хийх боломжийг олгох нь Монгол судлалын цар хүрээг өргөжүүлэхэд нэн ач холбогдолтой гэдгийг монгол эрдэмтэд хэлж байв.

Мөн тэд энэ сарын 09-нд Монгол хэлний хичээлд хамрагдсан юм. Монгол хэл нь ойрын долоон төрөлтэй. Үүнд, Орчин цагийн Монгол хэл, Дагур, Дунсянь, Бао-ань, Шар ёгор, Монгор, Могол багтдаг. Эдгээр хэл нь 13-14 зууны үeд Монгол хэлнээс салж, харь орны хэлтэй холилдон биe даасан хэл болжээ. Могол хэлээр Афганистаны Монголчууд ярьдаг бол Дагур, Дунсянь, Бао-янь, Шар ёгор, Монгор хэлээр Хятадын зүүн хойд нутагт амьдардаг монголчууд ярьдаг аж.

Ж.Болор