Скаутын 31 дүгээр Жемборид идэвхтэй ажилласан эмч нарыг урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-08-15 15:32:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүсийн Скаут хүүхдийн 31 дүгээр Жемборид идэвхтэй оролцож, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлсэн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Эрдэнэбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Л.Бямбацогт нарт ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг” шагнал олгов.

Шагналыг өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гардуулж, тэдэнд ажилд нь амжилт хүслээ.

Ази, Номхон далайн бүсийн Скаут хүүхдийн 31 дүгээр Жембори өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 02-нд Улаанбаатар хотод амжилттай зохион болж өнгөрсөн. Дөрвөн жил тутам зохион байгуулдаг Жембори нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт юм.

Уг арга хэмжээнд 400 гаруй орны 6000 орчим хүүхэд майханд байрлан оролцсон юм. 
Ж.Болор

 
相关新闻