Утааг бууруулах дэвшилтэт технологийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-08-17 12:28:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа өнөөдөр "Шинэ айл" худалдааны төвд нээлтээ хийлээ. 

Энэ сарын 20 хүртэл дөрвөн хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хэмжээнд “Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготой юм.
Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон зарж борлуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар оролцож байна. Байгууллагууд байгаль орчинд ээлтэй зуух, дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүн танилцуулж байгаа юм.
М.Жавзмаа

 
相关新闻