Норвеги улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрөөс суралцах зүйл их байгааг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Монгол- Европын элэг судлалын анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр “Корпорэйт ” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнөөр дэлхийн анагаахын шинжлэх ухаан, тэр дундаа хепатологи буюу элэг судлалын чиглэлд шинээр гарч буй ололт амжилт, туршилт судалгааны талаар хэлэлцэж байна.
Түүнчлэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳрийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, Монгол-Европын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд уг зөвлөгөөн чухал ач холбогдолтойг албаны хүмүүс онцлов.
“Монгол- Европын элэг судлалын анхдугаар зөвлөгөөн”-д элэг судлалын чиглэлээр санал бодлоо солилцохоор олон улсын эрдэмтэд хүрэлцэн иржээ.
Тодруулбал Олон улсын элэгний сангийн Удирдах зөвлөлийн дарга Профессор Массимо Коломбо, Европын элэг судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Том Х. Карлсен, Европын элэг судлалын холбооны Боловсрол, сургалт хариуцсан Ерөнхий зөвлөх Профессор Франческо Негро, АНУ-ын Станфордын их сургуулийн Профессор Жеффри С. Гленн, Калифорнийн их сургуулийн Профессор Нора Терроалт, Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн Доктор Роберт Аллисон, Жонс Хопкинсийн их сургуулийн Профессор Кенрад Нелсон зэрэг дэлхийн нэрт эрдэмтдээс гадна элэг судлалын тэргүүлэх Монгол эрдэмтэд урилгаар оролцож байна.

Зөвлөгөөний Ерөнхий зохион байгуулагч “Оном сан”-ийн ТУЗ-ын дарга, ШУ-ны доктор Д.Наранбаатар “Элэгний С вирусыг манай улс дэлхийн жишигт нийцүүлэн эмчилж байна. Харин В, D вирусын хувьд эм бэлдмэл нь өндөр үнэтэй учир хүмүүс тэр бүр авч хэрэглэж чаддаггүй. Одоогийн байдлаар манай улсад элэгний B, D вирустэй 150 гаруй мянган хүн байна. Тиймээс эдгээр хүмүүсийг вирус тоолох үйлчилгээнд хамруулж, эм бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр олгох шаардлагатай байгаа. Манай сан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санаачлагчийн хувьд энэ асуудлыг шийдүүлэхээр холбогдох газруудад албан тоот хүргүүлсэн” хэмээв.

“Зөвхөн эмч, сувилагч гэлтгүй жирийн монгол хүн ч элэгний өвчлөл, вирусын талаар сайн мэдлэгтэй байгаа нь гайхмаар юм. Энэ нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаагийн илрэл. Би Норвеги улсын иргэн. Манай улсад элэгний өвчлөл Монгол Улстай харьцуулахад бага. Гэвч танай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөтөлбөрүүдээс суралцах зүйл их байгаа нь харагдлаа” хэмээн Европын элэг судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Том Х. Карлсен хэллээ.
“Монгол- Европын элэг судлалын анхдугаар зөвлөгөөн”-ийг “Оном сан”, “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”,” Монголын гастроэнтрологийн холбоо” хамтран зохион байгуулж байна.

Л.Нандиа