Зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр хэрэгжсэнээр замын ачаалал буурсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-18 09:36:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр хэрэгжсэнээс хойшхи хоёр хоногийн үр дүнг  Замын цагдаагийн албанаас танилцууллаа.

Дээрх шийдвэрийн хүрээнд 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. 

Замын цагдаагийн албаны дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатын танилцуулснаар зүүн эргэхийг хязгаарласнаар уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ.

Тухайлбал, зүүн 4 замын уулзвараар наймдугаар сарын 14-ний өдөр нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол наймдугаар сарын 15-ны өдөр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Бусад уулзварын нэвтрэх чадвар хэрхэн сайжирсныг  хүснэгтээр үзүүлэв.

Уулзвар

1 цагт нэвтэрсэн тээврийн хэрэгсэл

8 дугаар сарын 14

8 дугаар сарын 15

Бөхийн өргөө

5900

6700

МУБИС

5300

6370

Төв шуудан

6900

7800

Улсын их дэлгүүр

3150

4200

Баруун 4 зам

5590

6900

 

Зүүн эргэлтийг хязгаарласантай холбоотой нийт 25 цэгт 07-21 цагийн хооронд 37 албан хаагч ажиллаж байгаа аж.

相关新闻