Аутизмтай хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй үзлэг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2017-08-22 08:16:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийг угтан "Нарадент" шүдний эмнэлэг "Майлд косметикс" япон гоо сайхны сүлжээ дэлгүүр Монголын Аутизмын Холбоонтой хамтран 0-10 насны аутизмтай хүүхдүүдэд шүд, амны хөндийн үзлэгийг үнэ төлбөргүй хийх болжээ. 

Мөн ирсэн хүүхэд бүрт "Майлд косметикс"-оос хүүхдийн хэрэглээнд тохирсон сойз бэлгэнд өгөх аж. Үзлэгийн өдөр эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэндийн талаар богино хэмжээний сургалт хийх юм.

Хүүхдүүдэд зориулсан үзлэг сургалт энэ сарын 27-ны ням гарагт болох юм байна. 
Н.Туяа
相关新闻