Ш.Батсайхан: Бизнесийн ашиг олох гэсэн үгэнд бүү автаасай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхан, “Бид Ханбогд сумын "Цагаан хад"-ны Гаалийн хяналтын талбайгаар өдөрт 1630 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгааг 2000 болгохоор ажиллаж байна” гэв.
Засгийн газрын энэ сарын 17-ны өдрийн хурлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг хаахаар шийдвэрлэсэн. Уг асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга мягмар гарагт мэдээлэл хийж энэ шийдвэрийг буруу хэмээн мэдэгдсэн.
Харин “Авто тээврийн үндэсний төвөөс Гашуун Сухайтын тээвэр төлөвлөлтийг өнгөрсөн 12 дугаар сард зохион байгуулж, Цагаан хаданд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд “Хоногийн нэгдсэн хуваарь" хэрэгжүүлж эхэлжээ.
Үүний үр дүнд бид өдөрт 2000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр бид ажиллаж байна. Өнгөрсөн долдугаар сард нүүрсний нэвтрүүлэлт нэлээн бага байлаа. Одоо Засгийн газрын шийдвэртэй холбоотой эргэн сэргэж байна. Өчигдрийн байдлаар 1004 ачаатай тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн байна. Хоногт 1700 тээврийн хэрэгслийг нэвтрүүлбэл төлөвлөгөө биелэх бөгөөд орон нутагт нэмэлтээр тээврийн хэрэгслийг явуулах боломжтой. Ингэснээр уурхай, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, ачилтыг зогсоо гэж хэлэхгүй. Эдийн засгийн төлөвлөгөөг маш нарийн сайн хийх ёстой байна. Өмнөговийн иргэдэд үлдэх тэр үлдэц бол илүү хүртээмжтэй байна гэж бид харж байгаа гэж Ш.Батсайхан онцолж байв.
Тэрбээр, “Өнөөдөр уртын уртад явж байгаа 4000 жолооч Цагаан хаданд амьдарч байна, тэдний амьдрах нөхцлийг бид анхаарах ёстой. Автомашин зорчиход үзэгдэх орчин хязгаарлагддаг. Бид жолооч нарыг зам дээр биш кэмпдээ амардаг байгаасаа гэж хүсч байна тэр зохицуулалтыг ч мөн хийх болно, хяналтыг тавьж төр засгийн шийдвэрийг дагах болно. Автотээврийн үндэсний төв энэ ачаа тээврийг 1500-1600 болгох ажлыг зөв зохион байгуулсан. Өнгөрсөн оны сүүлтэй харьцуулбал 800-900 тээврийн хэрэгсэл л хилээр гарч байсан. Хятад улсын зах зээлд нүүрс, түүхий эдийн ханш унаагүй энэ үед зөв зохион байгуулж хүртээмжтэй тээвэрлэх ёстой. Аюулгүй ажиллагаанд хяналт тавьж техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарахаас гадна жолооч нарыг өвлийн хүйтэн, зуны халуунд зам дээр бус амрах байранд байрлуулан амруулдаг болох тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Цагаан хадан дахь гаалийн хяналтын үйл ажиллагааг хааснаас хойш хүндэрсэн нөхцөл байдал байхгүй, зарим аж ахуйн нэгжүүд эсэргүүцэл гаргасан ч бусад нь энэ тогтоолыг дэмжиж байгаа. Учир нь Цагаан хаданд Хайрхан багийн 3000 иргэн, байнгын ирж очдог 6000-7000 иргэн амьдарч байна. Бид энэ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Төрөөс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн бизнесийн ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үгэнд битгий автаасай гэж хүсч байна” гэлээ.
Дашрамд сонирхуулахад, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт орших Цагаан хад хэмээх газарт 2017 оны байдлаар нутаг дэвсгэрийн харъяалал бүхий 303 иргэн, үүнээс 0-18 насны 74 хүүхэд, 18-55 насны 218 иргэн, 55 –аас дээш насны 11 хүн, хөдөлгөөнт хүн ам 5000 гаруй, нийт 6000 орчим хүн ажиллаж, амьдарч байна. Энд өнгөрсөн 3 дугаар сарын байдлаар 150 гэрээс 50 орчим гэр гуанз байсан бол одоогийн байдлаар гэр гуанз нь 2 дахин нэмэгдэж 300 орчим гэр байна. Мөн 25 орчим хүнс, барааны дэлгүүр, архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй 11 дэлгүүр, халуун усны үйлчилгээний газар 3, дугуй болон автозасвар 7, сэлбэгийн дэлгүүр 2, шатахуун түгээх станц 12, эмийн сан 1, нийт 120 гаруй аж ахуй нэгжүүд, үйлчилгээний цэг ажилладаг.
Цагаан хадан дахь гаалийн хяналтын талбайд ойролцоогоор 200 мянган тн нүүрс байгаа юм. Одоогооор үйл ажиллагаа явуулж байгаа Эрхэм сүлд, Ёл ресурс, Санхиа, Алтан говь, Энержи ресурс, Тансаг баян говь, Дээдийн говь, Хар-Алтан уул, Уужим-Од, Оюут сүмбэр, Галба ресурс, Трангл стар, Өмнийн чүнч, НБТранс, Фушин мон зэрэг 15 талбайд 2013 оноос үүсэн байгуулагдсан. Нэг талбайн хэмжээ нь дунджаар 10 га талбайг эзэлдэг.

М.Жавзмаа