А.Цогцэцэг: “Нярай бүрийг скрининг шинжилгээнд хамруулна” гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-08-25 11:55:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Нярайн тандалт шинжилгээний нийгэмлэг, ЭМЯ-тай хамтран Олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүсийн 10 дугаар чуулганыг энэ сарын 24-26-нд зохион байгуулж байна.

Эл хурлыг Монгол болон Ази, Номхон далайн орнуудад нярайн скрининг шинжилгээг өргөжүүлэн хөгжүүлэх нь  сэдвийн дор зохион явуулж байгаа юм.

Тус хурлыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: “Эрүүл мэндийн яам нялхсын эндэгдлийг бууруулах, хүүхэд насны хүн амын амьдралын чанарыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд уг хөтөлбөрийг анхнаас нь дэмжиж ирсэн. Цаашдаа ч үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт оруулж, шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн. Үндэсний хэмжээнд төрсөн нярай бүрийг скрининг шинжилгээнд тогтвортой хамруулах тогтолцоог бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана” гэв.

Д.Өлзий 
相关新闻