Японы Эхимэ Их сургуулиас Нойрны төв байгуулахад тусална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Эхимэ их сургуулийн эмнэлэг, “Койкэ медикал” компанийн төлөөлөгч нар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2017 оны өнөөдөр буюу энэ сарын 25-нд хүрэлцэн ирж, хамтран ажиллахаар санал солилцлоо.
Уг уулзалтад Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн захирал, дэд хурандаа, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа, АУ-ны доктор Т.Нарантуяа , Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга, ахмад Д.Шүрэн, мэргэжилтэн М.Мэндбаяр, нөгөө талаас Эхимэ их сургуулийн эмнэлгийн Нойрны эмчилгээний төвийн захирал Ясунари Ока, “Койкэ медикал” компанийн гадаад харилцааны менежер Масанори Такахаши, Техникийн хэлтсийн менежер Такааки Сато нар байлцаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.