Гуравдугаар эмнэлэгт 57.2 сая төгрөгийн үнэтэй мэс заслын тоног төхөөрөмж гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэгт мэс заслын найман чиглэлийн 130 төрлийн 57,2 сая төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари төрийн бус байгууллага, ЭМЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь 3080 дүүрэг, Хонгконг, Макао, Монгол Улс дахь 3450 дүүргээс Олон Улсын Ротари сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Глобал Грант #1754471 тоот төслийн хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт мэдрэлийн мэс засал, урологи, хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний торлог, болор, глауком зэрэг мэс заслын чиглэлийн дээрх тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.
Уг тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, БНЭУ дахь Ротарийн 3080 дүүргийн захирагч Ноён Madhunkar Malhotra, Олон Улсын Ротари сангийн олон нийтийн тусламжийн төслийн төлөөлөгч Rajendra Kumar Saboo, Хонгконгийн Урологийн эмч, Олон Улсын Ротари сангийн 2018 оны Ерөнхийлөгч болох V.C Ho, төслийн хүрээнд ажиллах Энэтхэг, Хонгконгийн эмч нарын баг болон Монголын талын зохицуулагч Туул Ротари клубын төлөөлөгчид, УГТЭ-ийн удирдлага, хамт олон оролцлоо.

Глобал Грант #1754471 тоот төслийн үйл ажиллагаа ирэх есдүгээр сарын 08-ны өдрийг хүртэл УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Хүрээ амаржих газруудад үргэлжлэх юм.

Н.Туяа