НОБГ-ын даргаар хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-08-30 20:00:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгсөн байна. 
Н.Туяа
相关新闻