Зүрхний төрөлхийн гажигтай 10 хүүхдийг БНЭУ-д үнэгүй эмчлэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-09-06 10:45:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Ротари сангийн Ерөнхийлөгч асан Ражендра К.Сабоо БНЭУ-ын Pасгийн газрын тэтгэлгээр Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, Уг өвчнөө эмлүүлэх амьдралын боломжгүй 10 хүүхдийг БНЭУ-д үнэгүй эмчлүүлнэ.
Хүүхдүүдийг Чандигарх мужийн эмнэлэгт бүх зардлыг нь даан хэвтүүлэн эмчилнэ. Хүүхдүүдийн БНЭУ-д зорчих зардлыг Монголын Засгийн газар болон Ротари сангаас гаргаж эмчилгээний бусад зардлыг БНЭУ-ын Засгийн газар бүрэн хариуцах юм. Энэ эмчилгээнд явах хүүхдүүдийг энэ сард сонгох юм.

Д.Өлзий

相关新闻