Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойд зориулсан олон улсын хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа 21 аймгийн бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд болон АНУ, БНСУ, БНХАУ-ын энэ салбарын мэргэжилтнүүд оролцсон Олон улсын хурлыг Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулна.
“Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт энэхүү олон улсын хурлыг энэ сарын 8,9-нд болох юм. Тус хурлыг нэгэн жарны хөгжлийг дараагийн шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид нь онцлож байна.
Тус салбарын гол тулгуур байгууллага УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаах ухааны доктор Д.Баян-Өндөр эмч Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойн хүрээнд болох ажлын талаар мэдээлжээ.
Тэрбээр: ”Бид Урологи-Андрологийн төвийн түүхт ойг тэмдэглэхээр жилийн өмнөөс төлөвлөгөө гаргаж ажилласан. Энэ салбарын ололт амжилт, хөгжлийн үе шат болгоныг түүхэнд тэмдэглэн үлдээх, Анагаах ухааны хөгжилд үе үеийн эмч, мэргэжилтнүүдийн оруулсан хүч хөдөлмөр, гавьяаг үнэлэн тодруулах зорилгоор хэд хэдэн ном товхимол, оюуны бүтээлүүдийг нэгтгэн гаргаж байгаа. Тухайлбал, Урологийн чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнууд болон оюутнуудад зориулсан гарын авлага болох сурах бичиг хэвлэж гаргана. Уг сурах бичгийг УНТЭ-ийн Зөвлөх эмч Д.Нямсүрэн ерөнхийд нь туурвин, тасгийн эмч нар гар бие оролцсон хамтын бүтээл болсон. Манайд бөөрний мэс заслын чиглэлээр Монгол хэл дээр сурах бичиг байдаггүй. Тэгэхээр энэ сурах бичиг анхны ном болж байна. Мөн Урологи-Андрологийн төвийн сүүлийн 10 жилд хийсэн ажлын тайлан, бүтэц зохион байгуулалт, үе үеийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан “Зураг түүх өгүүлнэ” (2007-2017) дурсамжийн номыг гаргахаар ажиллаж байна. Урологийн ахмад эмч нарын мэдлэг, чадвар дээр тулгуурлан уг салбар хэрхэн үүсч хөгжсөн тухай 30 минутын баримтат киног энэ сарын 9-ий өдөр хуралд оролцогчдод толилуулна. Бөөрний мэс заслын салбарт гарсан бүх эрдэм шинжилгээний өгүүллийг нэгтгэсэн эрдэмтэн, докторуудын материалыг оруулсан бүтээлүүд гарна. Энэ бол бөөрний мэс заслын Монгол эрдэмтдийн 10 жилийн бүтээлүүд багтсан гэдгээрээ онцлогтой. Мөн 60 жилийн ойн хүрээнд бид түүхэн баримтат кино хийж байгаа” гэв.

Д.Өлзий