Дарханчууд орчин үеийн 4D хэт авиан оношилгооны шинэ аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-09-06 14:48:46
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлж, хүртээмжийг сайжруулахыг тусгасан байдаг.

Энэ дагуу орчин үеийн 4D эхо аппаратыг орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар авч иргэддээ дөрвөн төрлийн үйлчилгээг үзүүлж эхэллээ. Эрүүл мэндийн Хоёрдугаар төвд тус аппарат байрлаж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд 8 цагаар ажиллаж, өдөрт 40 орчим иргэнд үзлэг оношилгоо хийх ажээ. Энэхүү аппаратын нийлүүлэхээс өмнө нэгдсэн эмнэлэгт байдаг нэг аппаратад харуулах гэж урт дараалал үүсгэх, зарим өдөр номероо авч чадахгүй чирэгдэл үүсгэдэг байсан. Тус эхоний аппаратыг эрүүл мэндийн газарт байрлуулснаар Дархан сумын 1-8-р баг буюу хуучин Дарханы иргэд үйлчлүүлэхэд илүү ойр болж байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл онцолж, нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн ачаалал багасна гэж байлаа.
Л.Отгонбаатар 
相关新闻